Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-ийн ЭМЧ: Жирэмсэн эмэгтэйчүүд шинэ коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ЭХЭМҮТ-ийн ЭМЧ: Жирэмсэн эмэгтэйчүүд шинэ коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Sara, ikon.mn - text to speech

ЭХЭМҮТ-ийн эмч шинэ коронавирусийн халдвараас жирэмсэн эмэгтэйчүүд хэрхэн сэргийлэх тухай зөвлөлөө. 

ЭХЭМҮТ-ийн зөвлөх, гавьяат эмч С.Хишгээ "Алслагдсан, цас зудтай нутагт амьдарч буй жирэмсэн эхчүүд аль болох эмчийн тусламж авах боломжийг бүрдүүлэх нь чухал. Эхчүүдийн амрах байранд эртхэн ирэх, харилцаа холбооны асуудлаа сайжруулах зэргээр.

Гадаадад амьдарч, сурч, ажиллаж байгаа жирэмсэн эхчүүд эмнэлэгт хандахгүй, архаг хууч өвчин нь хүндэрч амь нас нь эрсдэх тохиолдол ганц нэг гарч байсан. Иймд хаа байгаа газраа жирэмсэн эхчүүд эмнэлэгт хандаж байх нь зүйтэй.

Зөвхөн шинэ коронавирусийн халдвараас гадна бусад эмгэгүүд жирэмсэн эхчүүдэд эрсдэлтэй байдаг.

Жирэмсэн эхчүүд амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна. Эмнэлгийн тусламж авахдаа болж өгвөл нийтийн унаагаар зорчихгүй байхыг зөвлөе" гэлээ.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/818589511946836/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.