• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталсан байна. 

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно
  • Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна
  • Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран,  төсөл, хөтөлбөр хэрэгжинэ
  • Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрт:

  • Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин
  • Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин
  • Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин
  • Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.
  • Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Засгийн газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [158.69.35.227] 2020/1/29
заавал ийм зураг оруулдаг хорон санаатай хунхуузууд шүү айкон
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/1/29
яагаад заавал ингэж төрийн татаасаар хийх ёстой юм бэ? Уламжлалт мал аж ахуй эрхлэгчдээс бэлчээр, малын татвар аваад харин фармын аж ахуй эрхлэгчдийг татвараас хөнгөлөөд өгвөл аандаа тэр тийшээгээ шилжих юм бишүү.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.65] 2020/1/29
Хха угаасаа малчид чинь татвар төлдөг юм малааа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.33] 2020/1/29
Ямар татвар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/1/29
Эсрэгээр нь тэнэгээ
1 | 0 Хариулах