Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй гэдгээ "Монос косметик" ХХК болон "Улаанбаатар гурил", "Номин" ХХК мэдэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй гэдгээ "Монос косметик" ХХК болон "Улаанбаатар гурил", "Номин" ХХК мэдэгдэв
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:43 2020/01/30

Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зах зээлд үүссэн бүтээгдэхүүний зохиомол үнийн хөөрөгдлийг арилгах зорилгоор зарим компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, нийлүүлэлтийг таслахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ удаа "Монос косметик" ХХК бүтээгдэхүүний үнээ цаашид нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

 

09:41 2020/01/29

Ойрын өдрүүдэд шинэ коронавирусийн дуулиан шуугианаар иргэд хүнсээ нөөцлөх болжээ. Үүнтэй зэрэгцэн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, хомсдол үүснэ гэсэн ташаа ойлголт нийгэмд тараад байгаа юм.

Энэхүү эргэлзээг арилгах зорилгоор "Улаанбаатар гурил" ХХК, "Номин" ХХК үнээ өсгөхгүй, нийлэлт тасрахгүй гэдгийг мэдэгджээ.

 
 

Үүнээс гадна "Үйлдвэрүүд хэвийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй учир хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй" гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдсэн.

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны төгсгөлд танилцуулсан судалгаагаар Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангадаг байна.

14:43 2020/01/30

Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зах зээлд үүссэн бүтээгдэхүүний зохиомол үнийн хөөрөгдлийг арилгах зорилгоор зарим компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, нийлүүлэлтийг таслахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ удаа "Монос косметик" ХХК бүтээгдэхүүний үнээ цаашид нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.