Израйльд болсон дэлхийн холокостын чуулганд оролцсоныхоо дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин айлчлалаа Палестиний Бетлехэм хотод үргэлжлүүлсэн байна.
Түүнийг Палестиний засаг захиргааны ерөнхийлөгч Махмуд Аббас хүндэт харуул жагсааж хүлээн авсан юм. Хүлээн авах ёслолын үеэр нэгэн жижиг боловч сонирхолтой үйл явдал болжээ.
Путин танхимд орж ирэх үед Палестиний хүндэт харуулуудын нэг нь малгайгаа газарт унагасан байв. ОХУ-ын ерөнхийлөгч харуулуудын өмнүүр алхах зуураа түр саатаж, унагасан малгайг газраас аван харуулын цэрэгт өмсгөж өгөөд цааш явжээ.
Ховор сонин агшныг дараах дүрс бичлэгнээс үзнэ үү:
Эх сурвалж: Russia Today, VOA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!