14:50 2020/01/24
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.
Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно.
13:36 2020/01/24
Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэх мэдээл гараад буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн шөнө /нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Прокурорт танилцуулагдаад явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой" гэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг хэд хоногийн өмнө гарсан бөгөөд өөр нэг баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд мөн гэдгийг баталж байгаа юм.
14:50 2020/01/24
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.
Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!