ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
00:00 00:00
Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Sara, ikon.mn - text to speech

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлаар айлчилж байгаа билээ. 

Энэ үеэрээ Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзав.

 

Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд хоёр орны хоородын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн хэмжээ харьцангуй бага байгаа хэдий ч цаашид өргөжүүлэх, нэмэгдүүлэх боломж их байгаа ба энэ чиглэлээр ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, Монгол Улсаас Турк Улсад халал мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, эрүүл ахуйн хорио цээрийн протоколоо байгуулж хууль эрх зүйн орчинг бий болгохоос гадна Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн үйлчилгээтэй ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс хөдөө аж ахуйн салбарын экспортын бодлогоо танилцуусан ба мал эмнэлгийн чиглэлээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 2020 оны эхний хагаст багтаан Монгол орны баруун бүсийг малын өвчнөөр тайван бүс болохыг баталгаажуулах бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын зүгээс Турк Улсад арьс, шир экспортлох боломж, сонирхол их байгааг илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.97] 2020/1/23
Агаарын хийн бөмбөлөг нийлүүлэх
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.24] 2020/1/22
ИШШШШШ ГАДААДЫН ОРНУУД ТЕХНИК ТЕХНОЛОГИ, МАШИН, ХУВЦАС БАРАА ЭКСПОРТЛОЖ БАЙХАД МАНАЙ МОНГОЛ МАЛЫНХАА ҮС НООС АРЬС, УРГАМАЛ НОГОО, ШОРОО ЧУЛУУ Л ЭКСПОРТЛОЖ БАЙХ ГЭЖ ДЭЭЭ....
2 | 2 Хариулах
Зочин [150.129.142.185] 2020/1/22
zayaa n ter yum oros hyatdiin asar tom daramtand amidardag uls gedegee er n oilgodog yumu chi arai umnud solongostoi esvel singaporetei baritsaad baigaa yum bish biz ehleed gazarzuin bairshlaa har orosuud bur usan tshilgaan stants hurtel bariulahgui baigaag chi medej l baigaa shu de herev orosuud ediin zasgiin horigoo tsutslah l yum bol mongol uls soc ornuudiin dotroos hamgiin undur hugjiltei uls boloh yum tiimees orosuud mongoliin hiamand hurtel gahain uvhin baina gesen surtal yavuulj buriad ruu orson baisan mongoliin hiamand horig tavij baihav minii muu mongolchuud amidrah gej bas l herendee hicheej l yavna 2 tom ulsiin daramt gedeg hetsuu shu de.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.50] 2020/1/22
АРЬС, ШИР, НЭХИЙ 500 ТӨГРӨГ Ч ХҮРЭХГҮЙ ХОГ БОЛЖ БАЙСАН БОЛ ОДОО НЭГ ЮМ ОВОО БОРЛОГДОХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ ДЭЭ.
4 | 0 Хариулах
Зочин [150.129.142.185] 2020/1/22
emiin urgamal gedeg n baigaliin zunguur urgadag tsuun heden bayan burdee dagaj urgadag urgamluudiig heleed baina ene bol bolohgui gesen ug ene tal deer ravdantai sanal niilne
4 | 2 Хариулах
РАВДАН [66.181.161.76] 2020/1/22
ЭМИЙН УРГАМАЛ ЗАРЖ БОЛОХГҮЙ ЭЭ. МАНАЙД ТАРИМАЛЖУУЛСАН ЭМИЙН УРГАМАЛ БАЙХГҮЙ. БАЙГАЛИЙН НӨӨЦ НЬ МАШ ХЯЗГААРЛАГДМАЛ. ТҮҮНИЙГ ЭКСПОРТЛООД УЛСАД Ч ХУВЬ ХШН КОМПАНИД Ч АШИГГҮЙ. ХАРИН УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ МОНГОЛ УЛС ХОХИРНО. ХАРИН ТЭР АРЬС ШИРЭЭ АХИУХАН ГАРГААРАЙ.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.24.124] 2020/1/22
Уул нь төрийн хяналттайгаар худалдаа хийнэ гэдэг чинь тэр талын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнүүд давхар хийгдэнэ. Тэр хэрээрээ лабораторид гаргаж авах, генийг нь судлах гэх мэтээр эмийн ургамлуудаа хадгалж үлдэх боломж нэмэгдэнэ л дээ. Харин нэг их худлаа болохгүй гээд хориод байдаг. Гэтэл цаана л тонн тонноороо урагшаа гарч л байдаг шд. Дээрээс нь бэлчээр ихээр талхлагдаж байгаа нь явцдаа эмийн ургамлуудаа үүрд устаад үгүй болсных нь дараа яаж ч чадахгүй байдалд оруулж мэднэ. Хөдөө гараад хар л даа. Эмийн ургамал түүж ченжүүдэд зараад, тэд нар нь урагшаа хууль бусаар гаргадаг сүлжээ байж л байна шд.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.26] 2020/1/22
1-РТ ИМПОРТЛОГЧ ТАЛ БОЛОХ ТУРКИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ НӨӨЦ БАЙХГҮЙ. ДОР ХАЯЖ МЯНГАН ТОННООР ЯРИГДНА. 2-РТ МАНАЙ ТӨРИЙН ЧАДАМЖ ЯМАРХУУ ГЭДГИЙГ БИД МЭДИЙШД.
1 | 0 Хариулах
Лувсан [85.204.124.185] 2020/1/22
күээ мөн их нэхий хаясан даа, амны хишиг нь ар дээрээ гарсан
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.9] 2020/1/22
Элдээд авах чинь яасий
0 | 0 Хариулах
Зочин [198.16.70.53] 2020/1/22
Шуналын тулам Улаан ч дор нь өөртөө ашигтайгаар бодож шийдвэр гаргаж эхлэнэ дээ. Энэ дурак тэтгэвэртээ гарч зайлаасай
4 | 0 Хариулах