Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн боомтыг ЗГХЭГ хариуцахаар болов

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Чуулганы хуралдаанаар Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлын дагуу удирдлагыг хэнд шилжүүлэх вэ гэдэгт МАН болон Шударга ёс эвслийнхэн Хилийн боомтыг Шадар сайд толгойлох хэрэгтэй гэсэн санал гаргасан боловч олонхын дэмжлэг авч чадсангүй.

Ингэснээр анхны хувилбараар буюу ЗГХЭГ-т хэвээр үлдээх болов.

Түүнчлэн Хилийн боомтын захиргааг ЗГХЭГ-ын мэдэлд хэвээр үлдээх шийдвэр өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан юм.

Үүгээр ч зогсохгүй Хилийн боомтын даргыг Үндэсний зөвлөлийн гаргасан дүгнэлтээс үндэслэн ЗГЭХГ-ын дарга Ч.Сайханбилэг томилохоор боллоо.

Зураг