Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казинод тоглоогүй, сонирхох үүднээс ороод гарсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казинод тоглоогүй, сонирхох үүднээс ороод гарсан
Sara, ikon.mn - text to speech

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойргийн тухай мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүд Австралид казинод тоглосон гэх мэдээллийн талаар ярьсан юм. 

Тэрбээр "Одоогоор асуудал тодорхойгүй байгаа учраас би байр суурь илэрхийлэхэд эрт байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Хувь хүний хувьд казинод тоглоогүй, сонирхож ороод гарсан нь үнэн гэсэн. Сонирхлоороо ороод гарах, дэлгүүр хоршоогоор орох нь байдаг л асуудал.

Харин мөрий тавиад тоглосон үйлдэл байгаа бол ямар хууль дүрэм, ёс зүй зөрчсөн юм гэдэг асуудал яригдах байх. Тийм үйлдэл байхгүй бол ярих шаардлагагүй" гэлээ.