Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

150м2-с $18,5 сая доллар босгосон нь...

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 19
Сурталчилгаа

Harvard, Princeton, Dartmouth, Columbia, Brown, University of Chicago гээд дэлхийн хамаг л шилдэг их дээд сургуулиудад Монгол сурагчдын суралцах нь жил ирэх бүр нэмэгдсээр байна. Энэ сурагчдыг мөрөөдлийн сургуульд нь чиглүүлж, ментор нь болж, бүх талаас нь бэлтгэдэг 150м2 байранд Монголын ирээдүйг бэлтгэхээр өдөр бүр хичээнгүй ажилладаг Томүжин Академийн баг хувь нэмрээ оруулсаар байна.

 

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд суралцдаг, хамгийн их нобелийн шагнал хүртдэг, салбар бүрт тэргүүлэгч боловсон хүчнүүдийг бэлддэг эдгээр сургуулиудад Монгол сурагчид маань өрсөлдөн орох болсон нь үнэхээр бахархууштай. Монгол сурагчид маань хүсэл мөрөөдөлтэй, чадвартай, эргэн тойрондоо нөлөөллийг бүтээх чадалтай. Гагцхүү англи хэл, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрийнхөө хүрч болох хязгаарыг дутуу үнэлдэг нь олон.

Харин Томүжин Академи ийм Монгол сурагчдыг дэмжин 2015 оноос хойш дэлхийн шилдэг их дээд сургуулиудад цогц хөтөлбөрүүдэд бэлдсээр байна.

Хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

 

2015 оноос хойш 2020 оны байдлаар Томүжин Академи нийт 730 сурагчийг програмууддаа суралцуулж, зөвхөн програмууддаа хамруулахын тулд тэдгээр сурагчдад  ₮498 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

 

Харин нийт сурагчдын 90% нь хүссэн сургуульдаа тэнцэж дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас нийт 4 жил суралцах $18,5 сая долларын тэтгэлэг хүртээд байна.

АНУ, Япон, Солонгос, Австрали, Канад, Франц, Арабын Нэгдсэн Эмират гээд дэлхийн өнцөг булан бүрт Томүжин Академийн төгсөгчид

  • Harvard University
  • Brown University
  • Dartmouth College
  • Amherst College
  • Vanderbilt University
  • Swarthmore University
  • Wesleyan University
  • Haverford College
  • Carleton College
  • NYU Abu Dhabi
  • L’ecole Polytechnique
  • Korea University

гэх мэт мөрөөдлийн сургуулиуддаа 100%-ийн санхүүгийн дэмжлэгтэй суралцаж байна.

 

Ийм дэлхийн шилдэг сургуулиудад суралцах мөрөөдөлтэй олон Монгол сурагч байдаг ч юу бэлдэх, хаанаас нь эхлэх, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй нь түгээмэл. Мөн нэг түгээмэл ойлголт байдаг нь TOEFL, SAT өндөр оноо авчихвал л хүссэн сургуульд орчихно гэж буруу ойлгодог. Гэтэл TOEFL-ийн шалгалт бол зөвхөн хэлний түвшин, SAT бол шүүмжит сэтгэлгээ, унших, бичих, математик чадваруудыг шалгадаг.

Харин дээр дурдсан сургуулиудад шалгалтын оноо бол босго шалгуур. Эдгээр шалгалтуудаас гадна шилдэг сургуулиуд сурагчийн хувь хүнийг нь шалгадаг. Хэр нийгэмдээ идэвхтэй сурагч болох, хэр хичээлээс гадуур үйл ажиллагаанд оролцдог, ямар сонирхолтой, ямар хүсэл мөрөөдөлтэй гээд чиний бүх амьдралыг мэдэхийг хүсдэг гэж хэлж болно. Тийм учраас

  • Өргөдөл бөглөх
  • Бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх эсээнүүд бичих
  • Сайн дурын ажил хийж үзэх
  • Төсөл хэрэгжүүлж үзэх
  • Дадлага ажил хийж үзэх

Шалгалтууддаа өндөр оноо авах гээд бэлдэх зүйлс олон.

 

Энэ процессийг эртнээс төлөвлөж, эхлэхгүй бол цагийг нь тулгахаар ийм их зүйлсийг нэг дор хийх хэрэгтэй болдог учраас Томүжин Академи энэхүү дурдсан академик болон академик бус хэсгүүдийг багтаасан цогц хөтөлбөрүүдийг  явуулж сурагчдыг дэлхийн шилдэг их сургуульд тэнцэх, цаашлаад бие даасан, эрүүл, өөртөө итгэлтэй бие хүн болж төлөвшихөд нь зориулан хөтөлбөрүүдээ бүтээж байна.

9-12-р ангийн ахлах сурагчид болон ахлах сургуулиа төгсөөд баклаврын зэрэгт АНУ-руу өргөдлөө илгээх хүсэлтэй байгаа бүх сурагчид Томүжин Академийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг.

 

Яг одоогоор Томүжин Академи Spring Semester 2020 програмын өргөдлөө нээсэн байгаа бөгөөд 10-12-р ангийн бүх сурагчид өргөдлөө илгээн програмд хамрагдах боломжтой.

САНХҮҮГИЙН ТУСЛАЛЦАА

Санхүүгийн туслалцаа гэдэг нь Томүжин Академийн програмуудад хамрагдах хүсэлтэй, хөтөлбөрийн өргөдлийн шаардлагуудыг 100% хангаж, өөрийгөө нийгэмдээ нөлөөтэй, хүсэл мөрөөдөлтэй сурагч гэж харуулж чадсан ч хөтөлбөрт хамрагдах санхүүгийн боломж байхгүй бол Томүжин Академиас 100% хүртэл санхүүгийн туслалцаа авах боломжтой байдаг.

Боловсрол олж авахад санхүүгийн байдлаар хязгаарлагдах нь шударга бус гэж үздэг учраас бид санхүүгийн тусламж шаардлагатай, идэвхи санаачлагатай, хүсэл зорилготой сурагчдыг санхүүгийн тусламжаар дэмжсээр байна.

Томүжин Академитай @thetomujinacademy Facebook, @thetomujinacademy Instagram хаягуудаар мөн програмын өргөдөлтэй ЭНД дарж танилцаарай.

 

М. Манлайбаатар: “Томүжин Академийн санхүүгийн дэмжлэг надад өөртөө итгэх итгэлийг өгсөн”

Томүжин Академи-с санхүүгийн дэмжлэг авч суралцсан сурагчийн түүхийг ЭНД дарж уншаарай.

Танд амжилт хүсье!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.