2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
00:00
S26
16°
01:00
S29
16°
02:00
S29
15°
03:00
S26
14°
04:00
S40
13°
05:00
S40
13°
06:00
S40
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S32
21°
11:00
S32
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухаалаг карт ашиглан нийтийн тээврээр зорчдог иргэдээс сар бүр азтан шалгаруулна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний таван жилийн ой энэ онд тохиож байна. 

Ойн хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-аас "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус компанийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулна. Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн

  • 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх
  • 5 орон таарвал 500,000 төгрөг
  • 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно.

Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал сар бүр азтан тодруулна" гэлээ. Хөтөлбөрийн зорилго нь цахим карт ашиглаж буй зорчигчдоо урамшуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний хөлс төлөлтөд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх бөгөөд жилийн туршид 120 сая төгрөгийн хонжворыг 1,321 хүнд олгохоор төлөвлөсөн байна. Азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд иргэд иргэний үнэмлэх болон смарт картын хамт ирж шагналаа авах ба шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм. 

"Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэд хамрагдахгүй.

Сугалааны тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас телевизээр болон фейсбүүк хуудсаар шууд хүрнэ.

Иргэн та u-money.mn сайтад бүртгүүлснээр тухайн сард хэдэн удаа зорчсон тухай мэдээллээ шалгах боломжтой. 

x