2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
19:00
S32
19°
20:00
S32
18°
21:00
S29
15°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S29
10°
06:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ" төсөл амжилттай хэрэгжлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 17
Сурталчилгаа

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.

 

Энэхүү төслийн хүрээнд ХХБанк нь 12,000 орчим сурагчид, 700 орчим багш ажилтнуудын хамт сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй Азийн хамгийн том цогцолбор сургуульд тооцогддог Ирээдүй цогцолбор сургуулийн бага сургуулийн номын санг тохижуулан хэрэгцээтэй номуудаар баяжуулж албан ёсоор хүлээлгэн өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга бэлгэдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлогтой.

 
 
 
 
 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x