Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин парламентад илтгэл тавьсны дараа ОХУ-ын засгийн газар огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентад хандаж жил бүрийн илтгэлээ тавьсан юм.

Энэ үеэр тэр үндсэн хуулинд шинэчлэл хийх хэд хэдэн санал танилцуулжээ. Владимир Путин илтгэл тавьж дууссанаас хойш хэдхэн цагийн дараа ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн юм.

Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу засаглалын хүчний харьцаанд эрс өөрчлөлт гарч буй тул засгийн газар бүх эрх мэдлээ ерөнхийлөгчид шилжүүлэх нь зөв гэж үзсэний үндсэн дээр огцрох шийдвэр гаргаснаа Медведев тайлбарлажээ.

Ерөнхий сайдынхаа өргөдлийг хүлээж авсан Путин одоогийн сайд нарыг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүссэн байна.

Мөн Дмитрий Медведевт зориулж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Медведев дөрвөн жил ерөнхийлөгчийн албыг хашсаныхаа дараа 2012 онд ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдож байв. Тэр бас эрх баригч Нэгдсэн Орос намын дарга юм.

 

Эх сурвалж: Russia Today