Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл технологи, программ хангамжийн боловсон хүчин бэлтгэх үнэгүй сургалт хоёрдугаар сард эхэлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Мэдээлэл технологи, программ хангамжийн боловсон хүчин бэлтгэх үнэгүй сургалт хоёрдугаар сард эхэлнэ
Sara, ikon.mn - text to speech

Мэдээллийн технологи, программ хангамжийн салбарыг хөгжүүлэхэд таатай боломж бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох хамтын ажиллагааг нийслэлд эхлүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурсан байна.   

Санамж бичгийн хүрээнд залуус руу чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Нийслэлээс хэрэгжүүлж буй “10,000 программист” төслөөр дамжуулан Мэдээлэл технологи, программ хангамжийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой программ хангамжийн сургалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлэх бөгөөд программчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Сургалт программ хангамжийн талаарх ойлголттой, тус чиглэлээр суралцах, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй аж.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар