Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн гадаад хэлний их сургууль оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлажээ.

Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны шаардлага:

  • Бакалавар болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1/N2
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш байх.

Бүрдүүлэх материал:

  • CV /тодорхой загвар байхгүй/
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Суралцах төлөвлөгөө татах
  • Certificate of health /татах /
  • JASSO тэтгэлэгт хамргадах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгийг тодорхойлсон эсээ 200 үгтэй /материалыг харгалзан үзэж JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ JASSO эсээ
  • Паспортны хуулбар
  • Санхүүгийн баталгаа: 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  • 3 хувь цээж зураг

Суралцах хугацаа: 1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл.

Хичээлийн хөтөлбөр:

http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/overview.html
http://www.tufs.ac.jp/english/student/international_student/Japanese_Program.html

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж, Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээх аж. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн  хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

 

Эх сурвалж: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс