Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.

Мөн өдөр шинээр томилогдсон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн авч уулзаж, цаашид суугаа орон болон НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, удирдамж, заавар өглөө.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам