Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд А.Баттөрийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:57 2020/01/14

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-нд АТГ-аас Элчин сайд А.Баттөрийг баривчлан саатуулсан билээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Баттөрд холбогдох хэргийн цагдан хорих таслан сэргийлэх шүүх хурал болсон байна. Шүүхээс А.Баттөрийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна.   

Шүүхийн албан мэдээлэлд:

Нийслэлийн прокурорын газраас А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа. Улмаар А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

20:08 2020/01/13

Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг өнөөдөр АТГ-аас саатуулсан байна.

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байхад нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан юм. АТГ-аас А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байгаа аж.

Мөн түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгөө оффшор бүсэд угаасан байж болзошгүй гэх хэрэгт давхар шалгаж байгаа гэх мэдээлэл  ч бий.  