2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
14:00
S32
24°
15:00
S30
24°
16:00
S30
24°
17:00
S26
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
20°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
16°
00:00
S31
15°
01:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голд цөмөрсөн 81 бог малын сэг зэмийг гаргажээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч 81 бог мал живжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин  В нь “Дэлгэрмөрөн” голоор энэ сарын 11-ний өдөр 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч, осолдсон байна.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 10:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс очиж, долоон цаг ажиллаж, голоос 24 хонь, 57 ямаа нийт 81 бог малын сэг зэмийг гарган авч, булж устгасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожиж, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй, авто тээвэр хийхгүй байх болон бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

x