Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрхэн хүүхдээ эрт хэлд оруулах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхдэд үлгэр уншиж өгөх нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхээс гадна хүүхдийн тайван байдал болон үгийн санг нь баяжуулах гэх мэт  маш олон ач тустай билээ. Хүүхэд унтахдаа бэлтгэж үлгэрийн номоо аав ээжээрээ уншуулах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон сурах чадварт нь дэмжлэг болдог нь дэлхий нийтэд батлагдсан баримт юм.

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас шалтгаалан эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь эрс багасаад байгааг олон улсын хэвлэл мэдээлэлд их онцлох болжээ.

Тэгвэл яг энэ асуудлыг Юнител группээс хөндөж “Бүүвэй” хөтөлбөрийг санаачлан эхлүүлжээ. “Бүүвэй” хөтөлбөр нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг дэмжиж, Монгол ахуй, сэтгэлгээний соёлтой танилцуулах зорилготой сонсдог үлгэрийн түүвэр аж.

Сонсдог үлгэрийн түүвэрт Харанга хамтлагийн ахлагч МУУГЗ Ц. Чулуунбат, рэппэр Rokit Bay, хөтлөгч П.Анужин, нэвтрүүлэгч С. Чимгээ болон МҮОНР-н хөтлөгч Ж. Бямбаа нар дуу оруулгын дүр бүтээжээ.

 

Монгол ардын болон Орос ардын үлгэр, аман зохиолууд болох Чоно ба долоон ишиг, Долоон ногоон өндөгтэй доголон шаазгай, Цуутын цагаагч гүү, Шатарчин хүү, Эгч дүү хоёр, Мэлхий гүнж, Цэцэн хүү, Царцаа Намжил, Үүлэн бор болон Ядуу эр ба Хаан хоёр зэргийг сонсдог хэлбэрээр хүргэж байгаа юм байна .

 Үлгэрийн түүврийг Юнител Группийн Facebook, Youtube суваг болон  Soundcloud-аас үнэ төлбөргүй хүлээн авч сонсох боломжтой. Мөн Юнителийн дугаартай хэрэглэгчид 2020 тусгай дугаарт холбогдон үнэгүй сонсох боломжтой гэнэ.

 ”БҮҮВЭЙ” хөтөлбөрийн түүвэр үлгэрүүдийг сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.