Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

А.Түмэнжаргал: Анх удаа гар утас халтал 200 дуудлага ирсэн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 2
Сурталчилгаа

ШИДЭТ НОГООН: Та Финланд руу аялах супер бэлгийн эзэн болсноо хэрхэн мэдсэн бэ?

А.ТҮМЭНЖАРГАЛ: Манай гэрийнхэн 29-ний орой шууд нэвтрүүлгээ хүлээж байгаад үзсэн юм. Би гал тогооныхоо өрөөнд, харин нөхөр хүүхдүүд маань зурагтынхаа өмнө байсан. Тэгээд 8818 гээд эхний 4 орон гарч ирэхэд, нөхөр маань хүүхдүүдтэйгээ ээжийнх нь дугаар гарна гээд л яриад байсан. Хамгийн сүүлийн мөчид боломжит хэрэглэгчийн тоо 7 болоход манай хэд бүгдээрээ 5, 5, 5 гээд чанга орилолдоод би ч зурагтынхаа хажууд гүйгээд ирлээ. Тэгсэн нээрээ миний дугаар гараад ирсэн. Манай хүүхдүүд ээжийн дугаар гээд бөөн баяр хөөр болсон. Нээрээ л ид шид гэж байдаг юм байна, шинэ жилээр ямар гоё ид шидийн бэлэг авч болдогийг гэр бүлээрээ мэдэрсэн.

 

Н.РАГЧАА: Бид хоёр хоёулаа гадуур явж байсан юм. Тэгсэн дүү шууд нэвтрүүлэг үзсэн юм билээ. Тэгээд бид хоёр руу залгаад Та 2 Юнителийн азтан болчихлоо мэдсэн үү гээд. Тэгэхээр нь итгэхгүй, чи сайн харсан уу, дахиад ороод хараадах даа гэсэн. Тэгсэн гэртээ ороод ирсэн дүү маань тэвэрч аваад азтай юмаа, би дахиад харсан нээрэн азтан болсон байна гэсэн. Тэгээд л хоёулаа итгэсэн дээ. Өмнө нь хэзээ ч аз байдаг гэдэгт итгэдэггүй байсан хүмүүс одоо бол азанд итгэдэг болсон. Финланд явж ирээд бүр их итгэх байх. (Инээв)

 

ШИДЭТ НОГООН: Эргэн тойрны хүмүүс нь хэрхэн баярласан бэ?

А.ТҮМЭНЖАРГАЛ: Бүтэнсайны орой утас маань улайсна гэдгийг анх удаа мэдэрсэн. Баян-Өлгий аймгийн Алтай сумаас, Увсаас гээд танихгүй 200 гаран хүн залгаж баяр хүргэсэн. “Малчин өвөө байнаа, миний хүү сая зурагтаар дугаар нь гарсан юм баяр хүргэе” гээд ярихад маш гоё санагдсан. Бас “Эмээ, ач охин 2 байнаа охин маань энэ хүн рүү залгаад баяр хүргэмээр байна гэсэн юм, азтай байна баяр хүргэе миний охин” гээд ярьсан. Хүмүүс таних танихгүй хамаагүй нэг нэгэндээ баяр хүргэж, баярыг нь хуваалцаж байгаа нь маш гоё санагдсан. Гэрийнхэн, ойр тойрныхон маань ч бүгд залгаж баяр хүргэсэн.

Н.РАГЧАА: Дүү маань эхэлж мэдсэн болохоор гүйж ирээд тэвэрч аваад маш их баярласан байсан. Эргэн тойрныхон бүгд залгаж баяр хүргээд, чамайг хараад л аз байдаг гэдэгт итгэлээ гээд маш их баяртай хүлээж авсан.

ШИДЭТ НОГООН: Та Юнителийн хэрэглэгч болоод хэдэн жил болж байна вэ?

А.ТҮМЭНЖАРГАЛ: Би ч ууган хэрэглэгч дээ. Анх л Юнителийн дугаар гарснаас 1 2 жилийн дараа л энэ дугаараа авч байсан. Тэр цагаас хойш гэр бүлээрээ тасралтгүй хэрэглэж байгаа. Дата их хэрэглэдэг болохоор 8000 төгрөгийн нэгжээр их цэнэглэдэг. 11 сарын 30-ны өдөр цэнэглэсэн байсан. Юнителийн дугаар маань ийм гоё аз дуудаж, гэр бүлд минь том бэлэг барьсанд маш их баяртай байна.  

Н.РАГЧАА: Юнителийн дугаараа 5 жил барьж байгаа. Гэрийнхэнтэйгээ, Юнителийн дугаартай хүмүүс рүү үнэгүй ярьдаг болохоор их хэмнэлттэй байдаг. Шинэ оны өмнө ийм гоё мэдээ дуулсандаа маш их баяртай байгаа.

Финланд руу аялуулах ШИДЭТ НОГООН

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.