Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

61 настай Шэрон Стоун танилцах үйлчилгээний сайтаас хасагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од Шэрон Стоун нэгэн танилцах үйлчилгээний сайтаас хасагдсан тухайгаа зарлаж, гомдол мэдүүлжээ.

Одоо 61 настай жүжигчин нь Bumble нэртэй онлайн танилцах үйлчилгээний хэрэглэгч байсан бөгөөд тус сүлжээний бусад хэрэглэгчид түүнийг жинхэнэ Шэрон Стоун гэдэгт итгээгүй тул үйлчилгээ үзүүлэгчид мэдээлж хасуулсан юм байна.

Шэрон Стоун твиттер хуудсандаа “Би Bumble танилцах сайтад бүртгэлтэй байсан боловч эккаунтыг минь хаачихлаа. Зарим хэрэглэгчид намайг энд байх боломжгүй гэж үзээд мэдээлсэн бололтой. Би танай дүрмийг зөрчсөн юм уу? Намайг битгий хасаач!” гэж бичжээ.

Удалгүй Bumble үйлчилгээнээс Шэрон Стоуны эккаунтыг сэргээж, тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Клэйр О Коннор “нэрт жүжигчинд үйлчилж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг” гэж мэдэгдсэн байна.

Анх 1992 онд “Basic Instinct” кинонд бүтээсэн дүрээрээ алдаршиж байсан Шэрон Стоун хоёр удаа гэрлэж байжээ. Тэр 1984 онд продюсер Майкл Гринбургтай гэрлээд гурван жилийн дараа салсан байна.

1998 онд Шэрон сэтгүүлч Фил Бронштэйнтэй гэрлэсэн ч 2004 онд салсан юм.

2018 онд Grazia сэтгүүлд ярилцлага өгөхдөө Шэрон Стоун “амьдралынхаа турш эрчүүдэд өндөр шалгуур тавьж байсан ч таалагдах хүн олоход хэцүү байгаа”-г ярьсан байдаг.

 

Эх сурвалж: CNN