Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Он гарах үед хөдөлгөөний ачааллаас хамаарч төв талбай орчмын замыг хаах эсэхийг шийднэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу маргааш "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ үеэр замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

Тэрбээр "Ойрын өдрүүдэд худалдааны төвүүд рүү чиглэсэн ачаалал их байна. Баярын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 576 алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулиас 150 гаруй сонсогч үүрэг гүйцэтгэнэ.

Мөн баярын цэнгүүнтэй холбоотойгоор төв талбайн орчмын замаар хөдөлгөөнд зохицуулалт хийгдэнэ. Он гарах үед хөдөлгөөний ачааллаас хамаарч тухайн орчмын замыг хаах эсэхийг шийднэ. Хэрвээ хаасан тохиолдолд Авторадио 96.3-аар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ" гэв.

Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагт 9 болон 4-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй юм байна.