Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээдэг. Тиймээс ч шинэ оны өглөө нар харах ёслолд оролцох нь элбэг болжээ.
УБТЗ-ын "Аялал жуулчлалын төв"-өөс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр "Нар харах аялал"-ыг зохион байгуулж байна.
Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдлөх аж.
Тасалбарын үнэ 35,000₮ бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.
"Төмөр замын дуу, бүжгийн чуулга"-ын байрнаас болон 21242644, 21242643, 99714320 дугаарт холбогдон тасалбарыг худалдаж авах боломжтойг эх сурвалж мэдээллээ.
Шинэ оны анхны нар харах "Нарны галт тэрэгний" аялах цагийн хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!