Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэг шиг царайтай хүн дур булаам харагддаг

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Үнэг шиг царайтай хүн дур булаам харагддаг

Хүн бүрийн хөөрхний үнэлэмж адилгүй. Гэхдээ эрдэмтэд туршилтын үндсэн дээр хүн ямар амьтантай төстэй харагдвал бусдад илүү дур булаам санагддагийг тогтоожээ. 

Тухайлбал Ан­­желина Жолигийн үнэг шиг царай олны анхаарлыг өө­рийн эрхгүй татдаг байна. Хүний нүүрний яс хөөр­хөн эсэхийг нь тодорхойлж, өөрт тохирох нэгнээ олоход нь тусалдаг аж. Гэхдээ нүүр­ний хэлбэр үр тогтоох чадвар, нийгмийн байр суурь, эрүүл мэндийг нь илэрхийлж чадах болов уу. 

Тэгвэл эрдэмтдийн тог­тоосноор царайлаг төрх сайхан ааш занг илэрхийл­дэг гэнэ. Биологийн антро­­пологич Ирен Элиа дэлхийн хамгийн нөхөрсөг амьтан болох хар хүрэн үнэгийг судалжээ. 

Тэрбээр энэ амьтны хавтгай нүүр, жижиг хамар, нарийн эрүү, том духыг олон хүнд аятайхан харагддаг болохыг олж илрүүлсэн бай­на. Яг үүн шиг хүн энэ үнэгтэй төстэй царайтай байх тусам царайлаг харагддаг аж. Үүнээс гадна найрсаг, эелдэг зантай байдаг. 

Амьтны ертөнцөд эцэг эх болсон амьтад царай муутай үр удмаа голох нь элбэг. Яг үүн шиг хүмүүс ч гэсэн ил илэрхийлдэггүй боловч царайлаг хүүхдүүддээ бус­даас нь илүү хандаж, илүү хайртай байдаг гэнэ.

Доктор Элиагийн үзсэнээр царайлаг хүүхдүүд нөхөрсөг бөгөөд үеийнхэн дундаа илүү нэр хүндтэй байж, оюуны өндөр түвшинд хүрч, нийгмийн байр сууриа сайн олдог. Том болох тусам энэ чанар нь хөгждөг байна. Тиймээс үнэг шиг дур булаам төрхтэй хүмүүс ихэнхдээ аятайхан ааштай байдаг аж.

Зураг