Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Би багш" нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор Ц.Аюуш шалгарч 100 сая тѳгрѳгийн шагналын эзэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 27
Сурталчилгаа

Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр анх байгуулагдсан боловсролын салбарын 95 жилийн ой энэ онд тохиож, багш нарт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Боловсрол” телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Би багш” төсөл нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлэгт 2 шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдсан юм. Төслийн эхний шатанд багш нар “Миний хэрэгжүүлсэн бичил төсөл” ерөнхий сэдвээр 2 минутын видео бичлэг хийж илгээсэн бөгөөд аймаг, дүүрэг тус бүрт 3 багш, нийт 90 багшийг шалгаруулсан. Харин дараагийн шатыг Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хот гэсэн 5 бүсэд хуваарилан зохион байгуулж, мэргэжилтэн, уран бүтээлчдийн баг очиж шалгаруулснаас нэвтрүүлэгт оролцох шилдэг 30 багш нарыг тодруулсан юм.

 

Нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ. Дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастеркласс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэсэн. Ийнхүү өрсөлдсөөр финалын шатанд шилдэг 4 багш үлдсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг багшаар  Сэлэнгэ аймгийн Мандал сум/хуучнаар Зүүн хараа хот/-ын Гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш цорын ганц ялагчаар шалгарч зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болж мѳн АНЭУ-ын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм. 

 

Ялагчийн шагналыг гардуулахаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, нэвтгүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч Ард Санхүүгийн Нэгдлийг төлөөлөн ирсэн Ард Даатгал ХК-ийн Даатгал эрхэлсэн захирал Н.Эрдэнэтулга, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нар хүрэлцэн ирж баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

БСШУСЯ-ны сайд Баатарбилэг 

“БСШУСЯ-наас 2019 онд багшийн мэргэжил, багштай холбоотой, багшийн нэр хүндийг өсгөх, багшийн ажлын ачааллыг бууруулах, нөгөө талаараа багш нарынхаа мэдлэг боловсрол, туршлагыг хооронд нь хуваалцуулах чиглэлээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ‘Би Багш’ гэдэг шоуг зохион байгуулах санаачлагыг гаргаж, бидний энэ санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллахааар болсон Боловсрол суваг телевизийн хамт олонд юуны өмнө талархаж байна. Телевизийн шоу нь олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал гардаг, багийн ажил байдаг. Энэ том ажлыг авч гарч, энэ том ажлыг амжилттай зохион байгуулахад биднийг дэмжиж, хамтарч ажилласан Эрдэнэс таван толгой компани, Б.Ганхуяг захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн захирал Ч.Ганхуяг болон Г.Дөлгөөн захиралтай Төрийн банкны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.  ‘Би Багш’ гэдэг шоу телевизээр явж эхэлснээс хойш манай багш нар ‘Үнэхээр бидний ажлын ачааллыг, бид нар хичээлдээ яаж бэлтгэдэг, хүүхдүүд хичээлдээ бэлдэх гэж ямар их нерв, цаг заваа гаргадаг талаар, бидний ажлын хүнд хүчрийг телевизээр харуулж, олон нийтэд харуулсан сайхан нэвтрүүлэг боллоо’ гэж ярьж байсан. ЕБС, цэцэрлэгийн нийт 47-48 мянган багш байдгаас тэднийг төлөөлж эцсийн шат хүртэл ирсэн дөрвөн багшдаа туйлын их талархаж байна. Та дөрөв маань Шилдгийн шилдэг байсан. Нэврүүлэгт эхнээс нь оролцсон 90 гаруй багш нартаа талархаж байна. Та бүхний гаргасан заах аргын энэ мэдлэг бусад багш нарт үлгэр дуурайлал болж, та бүхэнд мэдлэгээ хуваалцсан сайхан туршлага болсон гэдэгт би итгэж байна.” 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 

‘’Ер нь мэдлэг гэдэг бол агуу зүйл, мэдлэгийг түгээгч нар бол багш нар байдаг. Бид зөвхөн Эрдэнэсийг олборлох биш оюуныг, оюуны уурхайг бий болгох гэдэг дээр 2019 онд анхаарч нилээдгүй ажлыг хийж байгаа’’. 

Нэвтгүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч, Ард Санхүүгийн Нэгдлийг төлөөлөн ирсэн Ард Даатгал ХК-ийн Даатгал эрхэлсэн захирал Эрдэнэтулга 

‘’Багш хүн гэдэг бол өөрийгөө зорж, өрөөлийг боловсролтой, ухаантай мэдлэгтэй болгож сийлж байдаг нандин сайхан алба юм. Энэ албыг ирээдүйд улам сайхан амжилттай явуулаарай гэж хүсэж байна. Энэ жил мөн Ард Даатгал ХК-ийн 25  жилийн ой болж байгаа бөгөөд энэ ойн хүрээнд бид Боловсролын салбар, эрүүл мэндийн салбарт маш олон ажлуудыг хэрэгжүүлсэн билээ. 
 

Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс нэвтрүүлэгт амжилттай оролцсон 4 багшдаа тус бүрт нь 5 сая төгрөгний хамгаалалт бүхий Ард Эрүүл мэндийн даатгал,Тэтгэврийн хуримтлалд 250,000 төгрөг байршуулж мөн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий АрдКойноор шагнаж батламж гардууллаа. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний: ‘’Энэхүү Би Багш төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа БСШУСЯ болон Боловсрол телевизийн хамт олондоо Ард Санхүүгийн Нэгдлийн удирдлагын баг болон нийт 10,000 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ өмнөөс томоос том баяр хүргье. Энэхүү төсөл цаашдаа үргэлжилж, олон багш нарын багш хэмээх алдрыг өндөрт өргөж явахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэг итгэлтэй байна. Манай компаний зүгээс болон манай нийт Охин компаниудын зүгээс энэхүү арга хэмжээг цаашид ивээн тэтгэхэд таатай байх болно ’’. 

Тус уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нарын шилдэг дөрвөн  багш нар үлдээд байсан юм.