Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “ЗАМайн Сервисиз” ХХК нь ШУТИС-Механик Тээврийн Сургууль-тай боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10-р сард байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд “ЗАМайн Сервисиз” ХХК-н нэрэмжит Виртуаль-Симуляцийн лаборатори сургалтын танхимийг тохижуулан 2019 оны 12-р сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд тус лабораторийн эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж байгаа бөгөөд тэдний мэдлэгт тус кабинет ихээхэн ач холбогдолтой юм.
Үүний нэг болох “ЗАМайн Сервисиз” ХХК-с зарласан 2019-2020 оны Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 6 оюутанд тэтгэлэгийн Батламж гардуулав. Уг тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3,2 буюу түүнээс дээш голчтойгоор Механик инженер, Цахилгааны инженер, Уул уурхайн инженер чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залуус болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Хүнд машин механизмын засварчин, Гагнуурчин чиглэлээр 85%-с дээш үнэлгээтэйгээр суралцаж буй сурагчид хамрагдсан.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Их дээд сургуулийн 4 оюутан сургалтын төлбөр 100%, үйлдвэрлэлийн дадлага хийх боломж, тус компаниас зохион байгуулж буй аливаа арга хэмжээ, сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах эрх, МСҮТ-ийн 2 сурагч нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмж мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олж аван өөрсдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дуулгахад таатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!