ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Атрын IV аяныг эхлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2019.12.25/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар зарлав.

Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.

Харин 2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авжээ. Үүнд 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал багтаж байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна. 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.54] 2019/12/26
Хий хоосон сүржигнэл!!!. Нэр хоч зүүсэн хөөрцөглөл!!!. Монголын газар тариалангийн салбар нэг байрандаа л дэвхцэж байна. Улирч өнгөрсөн хуучин арга барил, хөгжиж дэвшдэггүй техник технологитой байж юун атрын аян нэртэй сүржигнэл вэ???. Хөдөө аж ахуй,газар тариалангийн салбарт шинжлэх ухаан технологийн өндөр үр ашиг бүхий,биотехнологийн, нано квантын дэвшлийн ололтыг олж харахгүй,ашиглахгүйгээр ямарч аян яриад хэрэггүй. Хий хоосон улсаас татаас авсан хэдэн авлигач луйварчдын халаасыг дүүргэх л сүржин нэртэй аян болж байна. Энэ бодлогоо өөрчлөх цаг болсон энэ унхиагүй тбр засаг!!!.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.191] 2019/12/26
Лоозогногч мэдрал фяцданууд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.221] 2019/12/25
Дахиад л уриа шоудаж эхэллээ. Үйлдвэрлэгчээ дэмжинэ гээд энэ шоудсан. манай үйлдвэрт ямарч ашиг тусаагүй
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.34] 2019/12/25
Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх хууль нь СОНГУУЛИЙН ШОУ
1 | 0 Хариулах