Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Айл бүрийг "аз жаргалаар ижилсүүлэх" НОМУДА

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 24
Сурталчилгаа

Том, том ширхэгтэй цас бударч хаашаа ч юм яаран алхах хүмүүс... Хаа нэгтээ шинэ жилийн баярын дуу эгшиглэж, айл бүрийн цонхны цаана гацуурын гэрлэн чимэглэл өнгө өнгөөр асна. Ийнхүү Улаанбаатар хотод минь өвлийн хамгийн сайхан баярын уур амьсгал оржээ...

Халуун бүлээрээ амттан дүүрэн ширээгээ тойрон сууж, дуртай кино, баярын нэвтрүүлгээ үзэн, хөгжилтэй түүх хүүрнэн, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх тэрхүү үдшийг дурсамжтай бас өнгөлөг болгох нэгэн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарсныг онцлон танилцуулая.

 

Энэ бол ПАЖАМА. Монголын хоум фэшн салбарын анхдагч, үндэсний үйлдвэрлэгч Номуда брэндийн энэхүү хувцасыг гэрийн болон унтлагын зориулалтаар хэрэглэх  боломжтой бөгөөд гэр бүлийн гишүүн бүрт зориулан урлаж буйгаараа онцлогтой. Шинэ оны өмнөхөн худалдаанд гарч буй энэ загварууд нь улирлын онцлогт тохирсон буюу шинэ жилийн уур амьсгал бүхий өнгө, загвартай бөгөөд цаашид өдөр тутмын болон бусад тэмдэглэлт өдрүүдэд зориулсан  загваруудыг үйлдвэрлэх юм байна.

 

Материалын хувьд 100 хувь байгалийн гаралтай, хөвөн даавуун ба гоёмсог өнгүүдийг хослуулан урласнаараа импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг орлохуйц хувцас болжээ.

 
 
 

Энэ шинэ жилийн баяраар гэр бүлээрээ ПАЖАМАГААР ижилсэн, халуун дулаан, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлж энэ сайхан мөчөө гэрэл зурганд мөнхлөн үлдээгээрэй.

 

Аав, ээж, эмээ, өвөө, ах, дүү гээд өнөр бүлийн гишүүн бүрт зориулсан өнгө, загвараар үйлдвэрлэж буй энэхүү гэрийн хувцаснаас захиалан авахыг хүсвэл Номуда хоумын https://www.facebook.com/NomudaHome/ пэйж хуудсанд хандаарай..

 

Номудагийн хамт олон  өнгөрсөн 11 дүгээр сард мөн  “Зөөлий” нэртэй гэр бүлийн иж бүрдлийг худалдаанд гаргаж байсан юм. Зөөлөн ханцуйт хөнжил, гэрийн халат зэргийг багтаасан энхүү иж бүрдэл тухлаг гэр орон, жаргалтай гэр бүлүүдэд зориулсан үнэ цэнэтэй брэнд болж, өсөн дэвжиж буй үндэсний үйлдвэрлэгч гэдгийг нь нотолсон юм.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.