Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Номин Холдинг, Номин Даатгал компаниуд шилдэг Entrepreneur-аар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 24
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тухайн жилийн бизнесийн салбарт тэргүүлэгчдийг шалгаруулдаг Entrepeneur-2019 ёслолын ажиллагаа 23 дахь жилдээ зохион байгуулагдаж Номин Холдинг ХХК “Оны Онцлох” аж ахуйн нэгжээр, Номин Даатгал ХХК “Даатгалын салбарын Entrepeneur”-аар шалгарлаа. 

Номин Холдинг нь 2019 онд 18 салбар дэлгүүр, 600 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлж, ХОРЕКА төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцлоосон, гишүүнчлэлийн эрхтэй “НОМИН БИЗНЕС КЛУБ” худалдааны төв, Номин Ойл шатахуун түгээх станц, 10,000 нэр төрлийн сэлбэг худалдаалах баруун бүсийн хамгийн том “Авто сэлбэгийн худалдааны төв”, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр Enjoy пиццаны 5, Food Street сүлжээний 6 салбарыг тус тус шинээр нээлээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 20 хувиар, татварын орлогыг 13 хувиар өсгөж, ТОП 100 аж ахуйн нэгж, Шилдэг татвар төлөгч, Худалдааны шилдэг компаниар тус тус шалгарлаа.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эх үрсийн баярыг тохиолдуулан НОМИН нэртэй хүүхдүүдэд баярын бэлэг өгдөг үйл ажиллагааг 22 дах жилдээ зохион байгуулж 60,000 гаруй НОМИН-г баярлуулж, сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор "Номин Тэтгэлэгт Хөтөлбөр"-ийг 2 дах жилдээ зохион байгуулж Шилдэг 25 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. 

 

Номин Даатгал ХХК нь 25 салбар, 8 санхүү үйлчилгээний цэг, 200 гаруй төлөөлөгч, 20-иод зуучлагч компаниар дамжуулан үйлчилгээгээ хүргэж, даатгалын салбарын гол үзүүлэлтүүд болох 

  • Нэг даатгуулагчид ногдох хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж, 
  • Нөхөн төлбөрийн нөөц сангийн хэмжээгээр 2 дугаарт жагсаж,
  • Төлбөрийн чадварын зохистой харьцаа 120% болон түүнээс дээш хувьтай байгаа нь тогтвортой үйл ажиллагаа, найдвартай байдлыг илтгэх гол үзүүлэлт болж  байна.

2019 онд нийгэмд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж

  • Хүүхэд гэнэтийн осолд орох, хүчирхийлэлд өртөх үед тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой Хүүхэд хамгааллын цогц даатгалын бүтээгдэхүүн
  • Хувийн эрүүл мэндийн даатгалыг шинэчлэн боловсруулж, нөхөн төлбөрийн өндөр хамгаалалттай, олон улсад үйлчлэх шинэ бүтээгдэхүүн
  • Хурдан морь унаач хүүхдийн даатгал-ын нөхөн төлбөр олгох хэмжээг 20,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж,
  • Нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа 4 хоног байсныг ажлын 13 цаг болгон богиносголоо.

Даатгалын салбарт финтекийн хөгжлийг нэвтрүүлэх, даатгалын үйлчилгээг хялбараар хүргэх зорилгоор онлайн даатгалын төслүүдийг хэрэгжүүлж ЛэндМН, Инсур аппликэйшнаар дамжуулан таван төрлийн даатгалын үйлчилгээ, хувийн эрүүл мэндийн даатгал, хүүхдийн даатгалд гар утаснаасаа шууд хамрагдах боломжийг олголоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.