ХХБанк 2020 онд тохиох 30 жилийн ойгоо угтан 15 харилцагчаа дотнын хүний хамтаар буюу нийтдээ 30 хүнийг хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Токио-2020 олимпын наадмыг үзүүлэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аянаа 12-р сарын 18-аас эхлэн зарлалаа.
Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:
“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг 2020 оны 05-р сарын 01-ний өдөр “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.
Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:
Та хэдэн ч урамшууллын эрхээр аянд оролцох боломжтой ба өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ - ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой. Мөн Таны бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл мессежээр очих болно.
ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.
“Зүрхнээсээ дэмжье”
Худалдаа, хөгжлийн банк
ХХБанкны сошиалд нэгдээрэй.