Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны салбарын 2019 оны онцлох Энтрепренер боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 23
Сурталчилгаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулж, тухайн жилийнхээ онцлох, шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан нэрлэдэг “Энтрепренер – 2019” арга хэмжээ 2019 оны 12-р сарын 20-ны өдөр МҮХАҮТ-д боллоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг тус арга хэмжээнээс ХасБанк "Банкны салбарын Энтрепренер"-ээр шалгарч, Хүрэл Меркури цом хүртлээ.

 
 

ХасБанк 2018-2019 онд мэдээллийн технологийн дэд бүтцээ сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийж, цахим бүтээгдэхүүнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүллээ.

Тухайлбал, АТМ-ийнхээ тоог 2 дахин нэмэгдүүлж, 355-д хүргэснээс 140 нь орлого авдаг АТМ байна. Ингэснээр АТМ-ийн тоогоор улсдаа 2-т орох өргөн сүлжээтэй болж байгаа бөгөөд нийт гүйлгээний 90% нь АТМ, ПОС төхөөрөмж, интернэт, мобайл банкны цахим сувгуудаар хийгдэж байна.

Интернэт, мобайл банкны үйлчилгээнүүдээ шинэчилж, хадгаламж барьцаалсан зээлийг 8-хан секундэд авдаг боллоо. Түүнчлэн зайнаас уншдаг технологитой NFC картуудыг гаргаснаар нийт карт эзэмшигчдийн 30% нь тус технологи бүхий картыг эзэмшиж байна.

2018 онд Мобиком корпорацийн Candy хөтөлбөртэй хамтран гаргасан Candy төлбөрийн картын үйлчилгээг улам өргөтгөн, цуглуулсан Candy-ээ ХасБанкны АТМ-ээс шимтгэлгүйгээр бэлэн мөнгө болгон авах боломжтой боллоо. Мөн картын процесс, техникийн асуудлуудыг шийдсэнээр Мобикомын үндсэн салбаруудаас уг картыг захиалж авдаг болсон.

Ташрамд дурдахад, ХасБанк 2017 оноос эхлэн АТМ-ээс авах бүх үйлчилгээ болон интернэт банкаар ХасБанкны данс хооронд хийх гүйлгээний  шимтгэлүүдийг тэглэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1.1 тэрбум төгрөгийн шимтгэлийг харилцагчдадаа хэмнэж өгчээ.

Бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлэн энэ онд банк санхүүгийн салбарын оскар гэгддэг Банкир сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар 4 дэх удаагаа тодруулсан юм.

Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ баярлалаа.

 

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.