Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци 2019 оны ТОП-10 Энтрепренерийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 23
Сурталчилгаа

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, технологи, бизнесийн салбарт бодит хувь нэмрээ оруулж, хөгжлийн түүчээ болсон шилдэг бизнес эрхлэгч байгууллагуудыг тодруулдаг  “Энтрепренер-2019” шалгаруулалтад Мобиком Корпораци 23 дахь жилдээ ТОП-10 Аж Ахуй Нэгжийн нэгээр шалгарлаа.

 

Мобиком Корпораци нь харилцаа холбооны салбарыг тэргүүлэхийн сацуу хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга шинэчлэн, тэдний зан төлөв хэрэглээний онцлогт тохируулан зах зээлд нэвтрүүлсээр байна. 2019 онд бид 4G үйлчилгээнд суурилсан Entertainmant bundle, Data crush болон Mobinet үйлчилгээний тусгай урамшууллыг хэрэглэгчдэдээ хүргэжээ. Мөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд зориулан хүлээлтээс илүүг хүргэх цэнэглэгч картуудаа шинэчлэн худалдаанд гаргасан билээ.

 

Бид Нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэмдээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцож байна.  Үүний нэг жишээ ‘Хайр Түгээе’’ төсөл. Бид үйлчилгээгээ нийгмийн хариуцлагын төсөлтэй уялдуулан нэвтрүүлж хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, сурах боломжийг сайжруулах зорилготойгоор картын борлуулалт бүрээсээ 10% төсөлд санхүүжилт хийсэн. Мөн 2019 оны байдлаар хөдөө орон нутгийн сумдын нийт 88 сургууль цэцэрлэгүүдэд ариун цэврийн байгууламж барьжээ. Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох зорилгоор орон нутгийн эмнэлгүүдэд цахилгааны эх үүсгүүр хандивлажээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн гэмт хэрэг, зөрчлийг арилгах зорилгоор ЦЕГ-тай хамтран “Яараад яахав дээ” аяныг хэрэгжүүлж, зам тээврийн гэмт хэргийн тоог амжилттай багасгасан үр дүнг үзлээ. Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран хийлийн цэргийн ангиудыг цахилгаан хангамжтай болгох, интернэтийн үйлчилгээнд холбох төсөл зэрэг томоохон ажлуудыг онцолж болно. 

Шилдэг Энтрепренер болсон энэ баярт мөчийг тохиолдуулан бидний ололт амжилтын утга учир байж, үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ  талархал дэвшүүлье.

 

Бид 2020 ондоо хэрэглэгч та бүрийнхээ төлөө улам хичээнгүйлэн ажиллаж, нийгэмдээ үлгэр жишээ Энтрепренер байхын төлөө мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.

 
 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.