Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны Ундраа Групп – 2019 оны шилдэг “ENTREPRENEUR”-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, “ENTREPRENEUR”- шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүлэн, өргөмжилдөг уламжлалтай. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нь Барилгын шилдэг “ENTREPRENEUR-2018” шалгарсан бол амжилтаа бататган 2019 оны шилдэг үйлчилгээний салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн төсөл Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр шалгарлаа.

Оюуны Ундраа Групп -н Гүйцэтгэх захирал О.Тэнүүн:

2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр үүд хаалгаа нээснээр Монголын кино театр үйлчилгээний салбарт нэгэн шинэ түүхийг эхлүүлж дэлхийд 4DX танхимтай 51 дэх орон болсноор өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, тэр дундаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, олон улсын шаардлага хангасан үйлчилгээний жишиг стандартыг тогтоосон. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нээлтээ хийснээс хойш давхардсан тоогоор 2,5 сая гаруй хүн зочилсон бөгөөд Prime Cineplex кино театрт 600,000 гаруй үйлчлүүлэгчид дотоодын болон гадаадын контентийг шимтэн үйлчлүүлсэн байна.

Prime cineplex кино театрын  Захирал  П. Гялбаа:

Азийн сүлжээ Prime Cineplex кино театр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, 2019 оны 8-р сард PRIME Cineplex Энканто салбараа нээн дахин 6 танхим, 440 суудал кино театрын зах зээлд нэмсэн. Ингэснээр бид нийт 2 жилийн хугацаанд монголын кино театрын зах зээлд 12 танхим, 1000 суудал нэмж кино зах зээлийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилласан байна.

 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.