• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

МҮХАҮТ-ENTREPRENEUR 2019 шагналын эзнээр ОДО ЭКОСИСТЕМС ХХК шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох арван аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилж “ENTREPRENEUR-2019” шагналыг олгодог уламжлалтай.

Хамгийн анхаарал татсан номинац болох ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ENTREPRENEUR шагналыг Монголын худалдаа, борлуулалт, түгээлтийн салбарт технологийн экосистем байгуулах зорилготой ажиллаж байгаа гарааны бизнес ОДО ЭКОСИСТЕМС ХХК шалгарлаа. 

 
 

Хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийн бараа таталт захиалгын дундын ОДО ОРДЕР платформыг хийсэн бөгөөд уг платформыг ухаалаг утас дээрээ апплекэйшн хэлбэрээр татан ашиглаж болохоос гадна мөн өөрсдийн хөгжүүлсэн 2000 гаруй хүнсний дэлгүүр, үйлчилгээний цэг ашигладаг үнэгүй кассын програмтай холбосноороо онцлог буюу хүнсний дэлгүүрүүд шууд касс дээрээсээ бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс дундын шимтгэлгүй хамгийн хямдаар захиалан авах боломжтой болгосон байна.

Борлуулалт худалдааны компаниуд ганцхан апплекэйшнээр дамжуулан 6000 гаруй цэгээс шууд захиалга авдаг болж зардал, цаг хугацаагаа хэмнэхээс гадна хямдрал, урамшуулал зарлах зэрэг борлуулалтын удирдлагын 10 гаран багажийг оруулж өгснөөр өөр олон тусдаа програм ашиглах шаардлагагүй болгож хөнгөвчилжээ.

Яг одоогийн байдлаар борлуулалт түгээлтийн хамгийн шилдэг Номин, ТаванБогд, Өгөөж, НВЦ, Дельта фүүдс, Зебра дистрибьюшн, Очирдагинас, Монфрэш, Наран Фүүдс, Баясах, Газар шим, БОСА, Мах импэкс, Стимо, Клоун ах тэргүүтэй 50 гаран компаниуд хэдийн нэгдэж ашиглаж эхлээд байна.

 

Захиалгын дундын системын тухай https://order.odo.mn/

Ухаалаг үнэ төлбөргүй SUPERKACC системийн тухай https://superkacc.odo.mn/

Facebook хуудас https://www.facebook.com/odoecosystem/

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.