БНЭУ-ын Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженерүүдийг бэлтгэх тул Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр"-т ажиллах сонирхолтой оюутан, залуучуудыг
http://a2ascholaships.iccr.gov.mn холбоосоор хандан газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил сонгож, бүртгүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл
- 18-30 насны ерөнхий боловсролын сургууль төгссөн
- Математик, физик, химийн суурь мэдлэг эзэмшсэн
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
Бүртгэл:
- 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цахимаар явагдана.
Шалгалт:
- Цахимаар бүртгүүлсэн элсэгчдийг Энэтхэгийн Элчин сайдын яам сонгон шалгаруулна.
Эх сурвалж: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!