Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулав

ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах шийдвэр гаргажээ.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон. Энэ нь улс, бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж үзсэн байна.

Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ худалдан авах ажиллагаа хариуцах болсон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг алдах зэрэг сөрөг тал бий болгожээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс