ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улсаас гал унтраах 72 автомашин авна

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжив.

Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэст олгоно. 15.4 сая еврогийн зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байх юм. 

Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [31.10.141.50] 2019/12/19
belarus mongol neg teregnii uruusun duguinuud avilgaliin lag shavar
0 | 0 Хариулах
Зочин [174.198.1.44] 2019/12/19
Tumuriin seg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.41] 2019/12/18
JAPAN JAPAN JAPAN
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2019/12/18
Ochij ochij belarussia yuu?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.33] 2019/12/18
Dandaa ene zuvlultiin huuchin yaduu ornuudaas hog chirch irj bhiin ur taviad ch gsen JAPAN yum abch boldoggvi yum uu teneguudee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.25] 2019/12/18
Why Belarus
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.103] 2019/12/18
Япон Япон Япон
3 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.65.120] 2019/12/18
Беларусь Улсын гал унтраах автомашин маш сайн шүү.
1 | 5 Хариулах
Зочин [103.229.176.130] 2019/12/18
belarus0n hogoor baasaaa hiidegiin naad japan-s avaacheee, neg avchhval 20 jildee ok sh ddd, manai darga nar ch nohoin baaaas shuuuuu, ontsgoigiin luivarchiddddd
2 | 0 Хариулах
Зочин [180.149.96.90] 2019/12/18
Беллорусь авилгыг нь сайн өгнө, 100,000 доллар шилжүүлэхэд 50,000 бэлнээр. Тэгээд манай дарга нар дуртай
7 | 0 Хариулах