2020/04/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
08:00
S26
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S30
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт “сонгинын хямрал” үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN

Энэ он гарсаар Энэтхэг улсад килограмм сонгинын үнэ 10 дахин өсөөд байна. Тус улсын гол сонгино тариалагч мужуудад үер болж, ургац алдсан нь энэхүү хүнсний ногоог ховордоход хүргэжээ.

Энэтхэг улс уг нь дэлхийн хоёр дахь том сонгино үйлдвэрлэгч бөгөөд жил бүр хэрэгцээнээс илүү гарсан сонгиноо гадаадад гаргаж, $360 сая орчмыг олдог байсан юм.

Гэтэл энэ онд тус улс сонгинын хомсдолд орсон тул экспортыг хориглож, Турк, Египет зэрэг улсуудаас импортлоход хүрээд байна. Үүнтэй холбоотой Энэтхэгийн сонгиноос хамааралтай хөрш Бангладеш улс бас хямралд ороод байна.

Өнөөдөр Энэтхэгт килограмм сонгино 200 рупигийн ($2.79) үнэтэй байгаа. Энэ нь тус улсын айл өрхүүдийн өдрийн дундаж орлогын гуравны нэг орчим юм.

Сүүлийн үед сонгинотой холбоотой хулгай, дээрэм, зодооны хэргүүд хэд хэд бүртгэгдэж, сонгино ачсан машин руу замд нь халдсан хэрэг хүртэл гарсан байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь сонгинын хямралтай холбоотой гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

Хүнсний ногооны асуудлыг шийдэж чадаагүй Нарендра Модигийн засгийн газар ч хүнд дарамтын дор ажиллаж байна. Улс төрчид энэ боломжийг ашиглан тойргийнхоо ард иргэдэд сонгино тараах, хуримын бэлэг болгож өгөх явдал гарсныг орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.

Гар утас борлуулдаг лангууны эзэн нэг залуу бизнесийн овсгоо гаргаж, зарагдсан гар утас бүртээ нэг килограмм сонгино бэлэглэснээр орлогоо огцом нэмэгдүүлж чадсан байна. Тэрээр өмнө нь өдөрт арай гэж хоёр гар утас зардаг байсан бол одоо сонгинын тусламжтайгаар 10-ыг амархан зардаг болсон гэнэ.

 

Өнөөдөр Энэтхэгийн сошиал сүлжээнд сонгинотой холбоотой хаштагууд хамгийн их ашиглагдаж байна. Тухайлбал Тикток хэрэглэгчид сонгинын хомсдлыг янз бүрээр элэглэж үзүүлсэн контент бүтээсэн нь хамгийн өндөр эрэлттэй байгаа ажээ.

Зах зээлийн мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар сонгинын үнэ ойрын үед буух төлөвгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

x