Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалтыг 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний ресторан, эвэнт холлуудад хяналт шалгалт хийж, нийт 532 зөрчлийг илрүүлсэн байна.
Дээрх зөрчлүүдийн 65 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 5 ААН, 12 иргэнд 11,450,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Мэдээллийн үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр 127 бүтээгдэхүүнээс дээж авч, 244 дээжийг Нийслэлийн МХГ-ын төв лабораторид шинжлүүлсэн.
Энэ үеэр хэд хэдэн шаардлага хангахгүй сорьцууд илэрсэн.
Тухайлбал, Төв аймгийн Морьт хангай компанийн 2019 оны 11 сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн 0.5, 0.75 литрын савалгаатай архийг шинжлэхэд совсны тос нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа согтууруулах ундааны стандартын хэмжээнээс их гарсан.
Иймд уг архийг буцаан татан авалт хийлгэж байна. Мөн нийслэлийн захын гэр хорооллоор тус үйлдвэрийн архи худалдаалагдаж байсан зөрчил илэрсэн. Дээрээс нь энэ үйлдвэр нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан үйлдвэр байсан" гэдгийг онцлон хэлсэн юм.
Түүнчлэн мах махан бүтээгдэхүүн боловруулах үйлдвэрүүд хадгалах, хэрэглэх хугацаа нь дууссан зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс үйлдвэр рүүгээ татан авчихаад, буцаагаад гахай нохойны зорулалтаар ААН-үүдэд худалдаалдаг.
Гэтэл ингэж авсан иргэд нь эргүүлэн иргэдэд худалдаалж байсан зөрчил тогтоогдсон. Уг зөрчлийг шалгах ажил явагдаж байна.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүнсний зүйл худалдаалагчид болон, худалдан авагчид дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!