Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт хотын бизнесийн байгууллагын захирлууд нэгэн дор чууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 13
Сурталчилгаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Growth summit Ulaanbaatar 2019” арга хэмжээг орон нутагт зохион байгуулах санал хүсэлтийн дагуу Мобиком Корпораци ХХК болон Тогтох Трейд ХХК хамтран Эрдэнэт хотод “ERDENETx2019” сургалтыг зохион байгууллаа. Олон улсын менежментийн мэдлэг хуваалцах тус сургалтад Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй бизнесийн байгууллагын захирлууд хамрагдсан бөгөөд илтгэгчдээс сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж, хүссэн зөвлөгөөгөө авч чадсан гэдэг итгэлтэй байна.

“ERDENETx2019” сургалтыг Орхон аймгийн Засаг Дарга Б.Батлутын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, сургалтын үеэр Орхон аймгийн Засаг Даргын орлогч А.Түвшинжаргал хүрэлцэн ирж санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сургалтад Монгол орон даяар бизнесийн үйл ажиллагаагаа ахицтай, тогтвортой явуулж байгаа салбар салбарын төлөөлөл оролцож, тус тусын салбарт амжилттай хийж хэрэгжүүлсэн бизнесийн аргачлалаа сонирхуулсан бөгөөд хамтран зохион байгуулагч “Мобиком Корпораци ХХК”-аас Ерөнхий захирал Тацуяа Хамада болон “Мобифинанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирал П.Цэен-Ойдов нар илтгэл тавьсан юм.

Ерөнхий захирал Тацуяа Хамада өөрийн илтгэлээрээ 23 жилийн түүхтэй Мобиком группийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдоод ямар саад бэрхшээлтэй тулгарсан, бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаараа илэн далангүй ярилцаж, сургалтад хамрагдсан хүмүүст тэдний төсөөлж ч байгаагүй сонин содон түүхээ хуваалцлаа.  

Түүний хэлснээр “Захирал байна гэдэг захиргаадахын нэр биш. Захирлууд албан тушаал ахих дэвших тусмаа бодит байдлаас, өөрийн компанийн үнэн дүр төрхөөс холдож байдаг. Тэд хэрэглэгчидтэйгээ бүү хэл доод албан тушаалтнуудтайгаа ч уулзах цаг завгүй болдог. Миний хувьд хөдөө орон нутгаар их явж, салбар нэгжүүдээрээ гэнэтийн айлчлал хийж, тэр үеэрээ хэрэглэгчтэйгээ ч уулздаг. Энэ бүхнээс л бидний үнэн харагддаг...” гэсэн юм.

Харин Мобиком Корпорацийн охин компани “Мобифинанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирал хатагтай П.Цэен-Ойдов санхүүгийн салбар дахь шинэ дэвшилтэт үйлчилгээ, финтекийн боломжууд, финтекээр дамжуулан бусад бизнес эрхлэгчид өөрийн байгууллагадаа ямар давуу чанарыг бий болгох боломжтой талаар тун сонирхолтой илтгэлийг тавьсан билээ. Тэрээр цоо шинээр нэвтрүүлж буй сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээг танилцуулсан бөгөөд сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид тэр даруй хүсэлт тавьж, хэрхэн яаж өөрийн байгууллагадаа ашиглаж болох талаар заавар зөвлөгөө хүсэж байсан.

Ийнхүү Эрдэнэт хотын бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан тус сургалт бүтэн өдрийн турш тун амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагчдын зүгээс “...Та бүхнийг өнөөдөр яригдсан санаанууд, танилцуулсан илтгэлүүдээс яг одоо эндээс гараад өөрийн байгууллагадаа шууд хэрэгжүүлж болох ганц санаа шийдэлтэй гаргах нь бидний зорилго. Тэгж чадвал бидний зорилго биеллээ оллоо гэсэн үг” хэмээсэн юм. Тэд зорилгоо биелүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.