“Аюуд” цамхагт
09:30 цагт “Мах, махан бүтээгдэхүүний экспорт: Тулгарч байгаа асуудлууд, боломж” хэлэлцүүлэг болно.
Сангийн яаманд
09:30 цагт "Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019" хэлэлцүүлэг болно.
Бишрэлт зочид буудалд
10:00 цагт ХЭҮК-оос “Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт” судалгааны дүнг танилцуулна.
НМХГ-т
10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллага Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд
11:00 цагт “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийн 20 жилийн ойн тайлан тоглолт болно.
МҮЭСТО-нд
11:00 цагт Гэр хорооллын иргэдийн IV чуулган болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Хийн хоолойн ирээдүй” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сүхбаатар дүүрэгт
11:00 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэгийн албан ёсны нээлт болно.
Сүхбаатарын талбайд
12:00 цагт Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд алслагдсан аймаг, сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт МАХН-аас “Машинтай жагсаал”-ын талаар мэдээлнэ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байранд
12:30 цагт “Цахим эрүүл мэндийн сургалтын төв”-ийн нээлт болно.
Офицеруудын ордон “Соёмбо” хүндэтгэлийн танхимд
18:00 цагт Монгол Улсын Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж буй байлдагчдаас шалгарсан “Шилдэг байлдагчид”-ын шинэ жилийн цэнгүүн болно.
"Корпорейт" зочид буудлын концертын их танхимд
18:00 цагт Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "БӨРТЭ ЧОНО 2019"-ын ёслолын ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!