Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сауди Арамко $2 их наядын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны компани боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Саудын Арабын төрийн өмчит, газрын тосны Сауди Арамко компанийн зах зээлийн үнэлгээ $2 их наядыг давж, түүхэнд бичигдэх дээд амжилтыг тогтоожээ.

Тус компани Даваа гарагт хувьцаагаа хөрөнгийн зах зээлд борлуулж эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр өдөр дараалан хувьцааны ханш нь 10 хувиар өссөн тул ийм өндөр үнэлгээнд хүрсэн юм.

Одоогоор Сауди Арамкогийн босгосон хөрөнгийн хэмжээ $300 тэрбум орчим болоод байна.

Арамкогийн дараа $1.2 их наядын зах зээлийн үнэлгээтэй Apple компани дэд байранд жагсаж байгаа юм. Саудын Арабын засгийн газар 2018 онд анх тус компанийн хувьцааны 5 хувийг гадаад зах зээлд борлуулж, $100 тэрбумын хөрөнгө босгох санааг гаргаж байжээ.

Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид $2 их наядын үнэлгээг хэт өндөр гэж үзэж, эргэлзэж байсан тул дотоодын болон бүс нутгийн хөрөнгө оруулагчдад зориулан хувьцааны 1.5 хувиа Саудын Арабын нийслэл Рияад хотын хөрөнгийн бирж дээр гаргасан юм. Бууруулсан төсөөллөөр Сауди Арамкогийн үнэлгээг $1.7 их наядад хүрнэ гэж тооцоолж байсан бол ийнхүү анхны төлөвлөгөөндөө хүрч чадлаа.

 

Эх сурвалж: CNN