2020/07/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,824.16₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
19:00
S40
18°
20:00
S30
17°
21:00
S29
16°
22:00
S29
14°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
12°
05:00
S29
11°
06:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн сонгуулийн үр дүнд Консервативууд олонх болж, Brexit гацаанаас гарах магадлалтай боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг

Пүрэв гарагт Их Британид болж өнгөрсөн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Консервативууд 650 суудалтай парламентын 368 суудлыг авч, томоохон ялалт байгуулсан нь бараг тодорхой болжээ.

Энэ нь тус намын хувьд 1987 онд Маргарет Тэтчэрийн байгуулж байсан ялалтаас хойшх анхны томоохон амжилт болж байна.

Хэрвээ дээрх үр дүн албан ёсоор батлагдвал ерөнхий сайд Борис Жонсон улам хүчтэй болж, ирэх оны нэгдүгээр сарын 31-нд улс орноо Европын Холбооноос саадгүй гаргах боломжтой болно.

Сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлсний дараа Британийн фунт стерлингийн ханш ам.доллар, еврогийн эсрэг 2 орчим хувиар чангарсан байна.

Энэ нь 2017 оны нэгдүгээр сараас хойш нэг өдрийн дотор хамгийн их өссөн үзүүлэлт юм.

Бусад улс төрийн хүчнүүдийн хувьд гол сөрөг хүчин Лэйбор нам 191 суудал авч, 1935 оноос хойшх хамгийн муу үр дүнгээ үзэх бололтой. Шотландын Үндэсний нам 55 суудал, Либерал Ардчилсан нам 13 суудал авах төлөвтэй байна.

Brexit нам ямар ч суудалгүй үлдэж байгаа гэнэ. Их Британийн иргэдийн олонх 2016 оны зургаадугаар сард Европын Холбооноос гарах сонголт хийсэн ч эрх баригчид нь хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа.

Борис Жонсон өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд парламентын дэмжлэг дутагдаж байсан тул парламентад хүч нөлөөгөө нэмэхийн тулд ээлжит бус сонгууль зарласан юм.

Одоо түүний төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 31-нд Британи улс Европын Холбооны гишүүнчлэлээ зогсооно. Үүнээс хойш 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл шилжилтийн үе үргэлжлэх ба энэ хугацаанд эрх баригчид Европын Холбооны 27 гишүүн улс тус бүртэй харилцаагаа зохицуулах шинэ яриа хэлэлцээ хийх ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x