Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

“FINANCE ASIA”-гийн шалгаруулалтанд Энержи Ресурс багтжээ

ikon.mn
2019 оны 12 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын Finance Asia фирмээс Ази тивийн 2019 оны ТОП санхүүгийн төслүүдийг нэрлэлээ. Үүнд Монголоос Энержи Ресурс буюу Mongolian Mining Corporation-ийн 5 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын бондыг шалгаруулсан байна. Энэхүү бондыг олон улсын зах зээлд гаргаснаар тус компани зээлийн дахин санхүүжилтээ амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Шалгаруулалтанд 2018 оны 12-р сараас хойшхи санхүүгийн хэлцлүүдийг хамруулсан бөгөөд Азиас Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Тайван зэрэг нийт 18 орон багтжээ. Манай улсын хувьд дэлхийн хөрөнгийн зах зээлд шинэхэн “тоглогч” хэдий ч босгож буй санхүүжилтийн чансаагаар ийнхүү шилдгүүдийн эгнээнд багтсан нь сайн мэдээ. Цаашлаад Монголын компаниудад гаднаас валютын “урсгал”, санхүүжилт татахад эерэг нөлөөтэй юм. 

 

Finance Asia-гийн албан ёсны вэб хуудсанд мэдээлснээр, шалгарсан орнуудын төлөөллийг 2-р сарын 13-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх аж. 

Энержи Ресурс компани олон улсын санхүүгийн зах зээлд Монголоос “түүчээ” гэж тооцогддог. 2010 онд Монголоос анх удаа олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн. 2012 онд  мөн л Монголын хувийн хэвшлээс анх удаа олон улсад бонд гарган 600 сая ам.долларын санхүүжилтийг татаж байсан. Ийнхүү гадаад зах зээлээс санхүүжилт татах нь Азийн болон олон улсын хөрөнгийн зах зээлд танигдах, санхүүгийн шинэ нөөц бололцоог бий болгох, Монголдоо валютын ханшийг тогтворжуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

 

Эх сурвалж: Finance Asia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.