Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардан жагсана

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

Улсын ерөнхий прокурорын газарт

09:00 цагаас С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.

Новотел зочид буудалд

09:00 цагаас Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно.

Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

10:00 цагаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Засгийн газрын III байранд

11:00 цагаас ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна.

ЭМЯ-нд

11:00 цагаас ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө.

Корпорейт зочид буудалд

11:00 цагаас “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг болно.

Монголын Уран зургийн галерейд

11:00 цагаас “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагаас ХХААХҮЯ, МҮХАҮТ, “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлэл хийнэ.

ҮХЦ-ийн гадна талбайд

12:00 цагаас “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

Төрийн ордны гурван давхрын УИХ-ын даргын өрөөний үүдэнд байрлах мэдээллийн цэгт

12:00 цагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ.

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд

12:30 цагт Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

Монголын Хүүхдийн төв номын санд

13:00 цагаас “ХХ зууны дорнын уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурал болно.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд

15:00 цагт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.