2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
21:00
S29
17°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
13°
01:00
S40
13°
02:00
S40
13°
03:00
S26
13°
04:00
S26
12°
05:00
S26
12°
06:00
S26
12°
07:00
S26
13°
08:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи НҮБ-ын шүүх дээр геноцидын хэргийг хамгаалж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг

Мьянмарын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи өөрийн засгийн газрыг нь геноцид үйлдсэн эсэхийг тогтоох НҮБ-ын Олон Улсын шүүх хуралд оролцож байна.

Тэрээр Мьянмарын засгийн газрыг төлөөлж байгаа юм. Өчигдөр тэрээр муслим үндэсний цөөнх рохинжа хүмүүсийн эсрэг үйлдсэн харгислалын талаар баримтуудтай танилцжээ.

2017 онд Мьянмарын баруун бүсэд тус улсын армийн явуулсан цэвэрлэх ажиллагааны үр дүнд олон мянган рохинжа алагдаж, 700,000 гаруй хүн хөрш Бангладеш улс руу дүрвэсэн юм.

Буддын шашинт хүн ам голлодог Мьянмарын эрх баригчид энэхүү үйл ажиллагааг экстремистүүдтэй хийсэн тэмцэл гэж тайлбарладаг.

Аун Сан Су Чи нэгэн үе дэлхий дахинд хүний эрхийн төлөө тэмцлийн бэлгэдэл болж байв. Тэгвэл тэр өнөөдөр өөрийг нь олон жил хорьж цагдаж байсан цэргийн дэглэмийг төлөөлөн шүүхийн өмнө сууж байна.

Өнөөдөр Аун Сан Су Чи шүүхэд хандаж үг хэлэх юм.

Мьянмарын засгийн газрыг муслим үндэсний цөөнхийн эсрэг геноцид явуулсан гэж Гамби улс Гаагийн шүүхэд гомдол гаргажээ.

Баруун Африкийн жижиг улс Гамбийн ард исламын шашинтай дэлхийн олон улс орон байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх сонсголын дараа рохинжа хүн амыг хамгаалах арга хэмжээний талаар тогтоол гарна гэсэн хүлээлттэй байна.

Харин Мьянмарын засгийн газар геноцид үйлдсэн эсэхийг тогтоох үйл явц олон жил үргэлжлэх магадлалтай.

Мьянмарын баруун Рахин мужид голдуу оршин суудаг рохинжа хүмүүсийг тус улсын засгийн газар хууль бус цагаачид хэмээн үзэж, иргэний харьяалал олгодоггүй.

Олон жилийн турш гадуурхагдаж байсан рохинжа хүмүүсийн эсрэг цэргийн ажиллагаа 2017 онд хэрэгжиж байжээ. Энэ үед Мьянмарын цэргүүд рохинжа хүмүүсийн эсрэг “өргөн хүрээний, системтэй цэвэрлэх ажиллагаа” явуулсан гэж Гамби улсын гаргасан гомдолд өгүүлсэн байна. Цэвэрлэх ажиллагаа гэдэгт рохинжа угсаатнуудыг бүхэлд нь болон хэсэгчлэн устгах зорилготой аллага, хүчин, галдан шатаах үйлдлүүдийг багтаажээ.

 

Эх сурвалж: BBC

 

x