Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

21-р зууны хүүхэд багачуудад зориулагдсан ОУ-ын боловсролын хөтөлбөр Монгол-д нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 9
Сурталчилгаа

Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд бид хүүхдийг насан туршийн суралцах хүсэл эрмэлзэлтэй, бие даасан хүн болгон төлөвшүүлэх нь хамгийн чухал гэдгийг судлаачид хэдийнээ нотолсон билээ.

Хүүхдийн сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйгээ удирдах чадварууд бага нас буюу цэцэрлэгийн насан дээр 90% нь хөгжсөн байдаг учир энэ хөгжлийн онцгой үед нь хүүхдийн оюун ухааны хурдны галт тэргийг зөв удирдан чиглүүлэх шаардлагатай байдаг.

Энэ ч үүднээс манай Мандухай цэцэрлэг олон улсын жишиг хѳтѳлбѳр болох FasTracKids Америкийн боловсролын цогц сургалтын хѳтѳлбѳрийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр анхлан нэвтрүүллээ. “FasTracKids” ОУ-ын хөтөлбөр нь 0.6-12 насны хүүхдүүдэд зориулагдсан 52 улсад хэрэгждэг дэлхийн жишиг болсон боловсролын шилдэг хөтөлбөр юм.

 
 

“Mandukhai Preschool” 2019 оны хичээлийн жилээс эхлэн 51 дэх албан ёсны эрхийг авч амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхэд ухаалаг самбартай харилцан зугаатай маягаар суралцдаг нь хүүхдийн сонирхлыг татаж цаашид илүү ихийг сурж мэдэх хүслийг нь өдөөж өгдөг онцлогтой хөтөлбөр юм.

 
 

Түүнчлэн, хөтөлбөрүүдийн тусламжтайгаар хүүхэд олон давуу тал, чадваруудыг эзэмшиж авдаг.

 
 

FasTracKids хөтөлбөрийн давуу тал

  • Аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар
  • Бүтээлчээр сэтгэх чадвар
  • Харилцан ярилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Багаар ажиллах чадвар
  • Өөртөө итгэлтэй байдал гэх мэт олон олон чадваруудыг хүүхдэд суулгадаг.
 

FasTracKids хөтөлбөрийн зорилго

Бидний зорилго бол хүүхдэд ЮУГ сэтгэхийг заах биш ХЭРХЭН сэтгэхийг заах байдаг. Тиймээс ч сургалтын хөтөлбөр нь ирээдүйд чиглэгдсэн, хүүхдийн нас, онцлогт тохирсон байдаг.

  • Хүүхдийг насан туршийн суралцах хүсэл эрмэлзэлтэй болгох
  • Харилцан яриа, илтгэх чадварыг эзэмшүүлэх
  • Асуудлыг шийдвэрлэх, аливаад үнэлэлт дүгнэлт өгөх чадвар суулгах
  • Хүүхдийн манлайлах болон хувь хүний хөгжилийг дэмжих
  • Хүүхдийг сургууль болон амьдралд бэлдэх
 

Мандухай цэцэрлэг нь 2011 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 400 гаруй хүүхэд төгсгөж амьдарлынх нь гарааг тавилцсан байдаг билээ. Мандухай цэцэрлэг нь цэцэрлэгийн зориулалт бүхий 450мкв байранд 16 багш ажилчидын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг багшид ноогдох хүүхдийн тоо 10-аас дээшгүй байдаг бөгөөд хүүхэд төвтэйгээр сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна.

Мандухай цэцэрлэгийн маань эрхэм зорилго бол эрүүл чийрэг, бие бялдрын зөв хөгжилтэй хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх юм. Үүний хамгийн том хүчин зүйл нь хүнсний аюулгүй байдал, түүний зохистой хэрэглээ юм.Мандухай цэцэрлэг нь зөв дадал хэвшил, зөв хооллолт дээр түлхүү анхаараг бөгөөд хүүхдүүддээ органик, эрүүл эко хоолоор үйлчилдэг.

Бид гаднаас ямар нэгэн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн огт авч хэрэглэдэггүй. Дандаа цэвэр органик түүхий эдээр өөрсдийн гараар боловсруулан хүүхдүүддээ хамгийн амтлаг хоол хүнсийг хэрэглүүлэхээр хичээн ажиллаж байна.

Өдөрт хүүхдийн авч байх уураг, илчлэг, кальцийн хэмжээг нас насанд нь тохируулан бодож гарган түүн дээрээ тулгуурлан бүтэн 1 сарын хугацаанд давтагдахгүй өдөр бүр шинэлэг хоолны менюг гаргадаг. Ингэнсээр хүүхдүүдийнхээ хоолны аппатетийг сайжруулж байгаа давуу талтай.

Мөн дуу дүрсний өндөр чанартай камержуулалтыг аав ээжүүддээ санал болгодог бөгөөд эцэг эхчүүд дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хүүхдээ харах боломжтой.

 

Мандухай цэцэрлэг нь МУ-ын БСШУЯ-аас баталсан СӨБ-ын цөм хөтөлбөрөөр хичээлээ явуулахаас гадна доорх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

  • FasTracKids Англи хэлний ОУ-ын хөтөлбөр
  • Үндэсний хөтөлбөр
  • Steam хөтөлбөр
  • Нийгэмшихүүн цогц хөтөлбөр
  • IQ, EQ хичээл
  • Амьдрах ухааны хичээл
  • Балет
  • Таеквондо
  • Шатар даамны сонгон дугуйланг хамгийн сүүлийн үеийн сургалтын төгс шийдлээр сургалтын олон аргад тулгуурлан хичээл сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
 
 

Дэлхийн боловсролыг Монголдоо гэсэн уриатай Мандухай цэцэрлэгт та хүүхдээ сургаж хөгжүүлэхийг хүсвэл 99181838, 99100419 дугааруудаас,

Мѳн манай FasTracKidsMongolia.com вебсайт болон ManduhaiKindergarten гэсэн Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.