Монголын бадминтон сонирхогчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатарын нэрэмжит өсвөрийн багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдлаа.
Анх удаа багийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Архангай, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Улаанбаатар, Налайх зэрэг аймаг, хот дүүргийн 33 багийн нийт 150 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр:
Монгол Улсад Бадминтоны спортыг хөгжүүлэх, олон улсын холбоонд гишүүнчлэлээр элсүүлэх, Олон улсын тэмцээн зохион байгуулахад асар их туршлага хуримтлуулж, хөгжлийн шинэ түвшинд гаргаж ажилласан үе үеийн ерөнхийлөгч Д.Дамба-Очир, Г.Галбаатар, Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!