“KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулах гэж байна.
Тэмцээний зорилго нь уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аялал жуулчалын өвлийн эвент арга хэмжээ болохыг БОАЖ-наас онцоллоо.
Тэмцээнд аймаг сум дүүргүүдээс шалгарсан баг тамирчид, нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцох ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!