Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Цөмөөхэй” дөрвөн өдөр үргэлжилнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гайхамшигт сайхан шинэ жилийн үдэш цагийн зүү 12:00-ийг цохих энэ мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аврага том болж гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж айн сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөж гарлаа. Хулганы хаан цэргүүддээ Клара охиныг барьж ирэхийг тушааж охин айн зугатаах энэ мөчид авга ахын өгсөн модон цэрэг амь орж сайхан залуу болж хувиран модон цэргүүдээ удирдан тулалдаж эхэллээ...

Ийнхүү үлгэр эхэлж хүүхэд бүхэнд үлгэрийн ертөнцөд өөрөө гол баатар нь болж, муу санаатныг хөөж үзэсгэлэнт охиныг аврах хүсэл мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг П. И.Чайковскийн “Щелкунчик” балетийг МУГЖ балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр амилуулан хүргэсээр өнөөдөр 6 дахь жилтэйгээ золгож байна. 

Гэрэл зургийг mpa.mn
Цөмөөхэй балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин, содон гайхамшгуудаар дүүрэн байдаг. Бас хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог.

Энэ жилийн тоглолтын нууцуудаас задлахад 12 дугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох аж.

Тасалбарыг www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцлов.