Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт орших “Даяннуур”-ын мөс цөмөрч “Стивр” загварын том оврын ачааны автомашин живжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд 25 настай иргэн "А" /эрэгтэй/ нь “Стивр” загварын том оврын ачааны автомашин жолоодон, “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаны нийт 62 хүн тус өдрийн 16:30 цагт очиж, нуурын баруун урд эргээс 400 метрт гурван метрийн гүнд шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А -ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд гол, нуурын мөсөн дээгүүр болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!